Үйлчилгээний нөхцөл

NICE MOVIE сайтаар үйлчлүүлснээр та доорх нөхцлийг зөвшөөрсөнд тооцно.

Худалдан авалт

Цуврал эсвэл кино худалдаж авахад тухайн контент таны бүртгэлд хугацаагүй нээлттэй болно. Эрхийн багц (сарын, 3 сарын, AI Motion Story) нь заасан хоногийн турш хамаарах контентыг үзэх эрх олгоно. Эрх дуусахад автоматаар сунгагдахгүй.

Төлбөр

Төлбөрийг QPay болон банкны аппаар Byl төлбөрийн системээр дамжуулан авна. Төлбөр баталгаажмагц контент автоматаар нээгдэнэ.

Буцаалт

Төлбөр төлсөн боловч контент нээгдээгүй, эсвэл давхар төлсөн тохиолдолд холбоо барих хэсгээр хандана уу. Шалгаад төлбөрийг буцаана эсвэл эрхийг нээнэ. Контентыг үзэж эхэлсний дараа буцаалт хийхгүй.

Хэрэглэх журам

Контентыг зөвхөн хувийн хэрэгцээнд үзнэ. Бичлэг хийх, татах, бусдад тараах, бүртгэлээ бусадтай хуваалцахыг хориглоно. Энэ журмыг зөрчсөн бүртгэлийг хаах эрхтэй. Дэлгэц дээр харагдах таны дугаарын тэмдэглэгээ нь хууль бусаар тараасан бичлэгийн эх сурвалжийг тогтооход ашиглагдана.

Хувийн мэдээлэл

Бид зөвхөн таны утасны дугаар, нэр болон худалдан авалтын түүхийг хадгална. Картын мэдээллийг бид хадгалдаггүй.